"Batman" киноны дүрүүд зурхайн ордуудыг ИНГЭЖ илэрхийлдэг

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

2022 онд нээлтээ хийх кинонуудаас хамгийн өндөр хүлээлттэй байгаа кинонуудын нэг бол DC кино компанийн бүтээл "Batman" билээ. Энэ сарын 4-ны өдөр дэлхий нийтээр нээлтээ хийх тус киноны дүрүүдийн зан чанар өөр өөрийн гэсэн онцлогтой. 

Тэдний зан чанар зурхайн аль ордыг илэрхийлдэг болохыг дараах бичвэрээс уншин "Batman" киноны аль дүр болохоо мэдэж аваарай. 

 

Хонь- Batman 

Энэ удаад жүжигчин Роберт Пэттинсон энэхүү дүрийг бүтээж байгаа бөгөөд хонины ордны үнэнч, шударга зан чанарыг илэрхийлдэг байна. 

 

Үхэр- Batwoman

Түүний тууштай, тэсвэр тэвчээртэй зан чанарыг энэхүү дүр илэрхийлнэ. Саад бэрхшээл тохиолдсон ч эр зориг, тэсвэр тэвчээрээрээ дахин босож ирдэг нь үхрийн ордны зан чанартай холбогддог байна. 

 

Ихэр- Riddler 

Жүжигчин Жем Керригийн бүтээж байсан энэхүү дүр нь ихрийн ордыг илтгэнэ. Эелдэг бөгөөд нууцлаг, сэтгэл татам зан чанар нь оньсого мэт ихрийн ордны хүмүүсийн гол шинжүүдийн нэг билээ. 

 

Мэлхий-Poison Ivy

Мэлхийн ордны хүмүүсийг өрөөнд орж ирэхэд бүгд тэдний хурц бөгөөд дур булаам дүр төрхөд татагддаг байна. Бүх цаг үеийн Poison Ivy-ийн дүр энэхүү ордтой яв цав нийцдэг байна. 

 

Арслан- Nightwing

Арлангийн ордны зан чанар нь Nightwing-ийг илэрхийлдэг бөгөөд гайхалтай дэгжин, эрч хүчээр дүүрэн байдлаараа дайны үеийн амин сүнс болдог юм. 

 

Охин- Alfred Pennyworth

Альфред Пенниворт бол даруу төлөв болоод тун ч авхаалжтай нэгэн. Бат бөх хана хэрэм мэт найдвартай тэрээр ирээдүйн Бэтмэнийг бүтээхэд тэрээр томоохон нөлөө үзүүлдэг. 

 

Жинлүүр- Robin

Бүх цаг үед Робины дүрийг бүтээж байсан жүжигчид аливаа адал явдалд бэлэн байдаг нэгний дүрийг бүтээдэг. Тиймээс өөрийгөө хааяа ч болов хайрлаж байгаарай. 

 

Хилэнц- Catwoman

Муур эмэгтэй бол хилэнцийн орд шиг аюултай бөгөөд хэзээд баригдашгүй нэгэн. Бусдын сониуч зан, хүслийг татдаг хүчтэй энергийг тэд өөртөө бүрдүүлсэн байдаг байна. 

 

Нум- Batgirl

Тэрээр нумын орд шиг догшин, адал явдалд дуртай нэгэн. Түүний эрч хүчийг Жокер ч унтрааж чадаагүй. Хэзээд өөрийгөө эргэн босгож чадах няцашгүй шинж чанарыг энэхүү дүр агуулсан байдаг. 

 

Матар- RA’S AL GUHL

Тэсвэр тэвчээр, ухаалаг байдлаараа матарын ордод тохирох цорын ганц дүр бол Ra's Al Guhl юм. Санчир гарагийн нөлөөнд байдаг тэрээр илүү хүч чадалтайгаар дахин төрж байгаагаар уг кинонд дүрслэгддэг байна. 

 

Хумх- Joker

Готамын зогсошгүй хүч болсон Жокер мэдрэмжтэй бөгөөд хурдан шаламгай хумхыг ордыг илэрхийлнэ. Бүхнээс нэг алхмыг урд байдаг түүнийг тийм ч амар зогсоож чадахгүй. 

 

Загас- Scarecrow

Хорвоо ертөнцийг байж болох бүхий л талаар нь харж, мөрөөдөж чаддаг тэд уулзсан хүн бүрийнхээ хүсэл эрмэлзлэлийг өдөөж байдаг нэгэн. Загасны ордыг хэзээ ч мөрөөдөлгүйгээр төсөөлдөггүй шиг Scarecrow-ийг ч мөн төсөөлөхөд бэрх ажээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top