Өмнөговь аймгийн зарим сумдын нутгаар, тухайлбал Гурвантэсийн баруун, Ноён, Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумдын урд хэсгээр газрын гарц тааруу болж, өвс, тэжээлийн хомсдол үүсжээ.
Хаваржилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Өмнөговь аймгийн удирдлагуудын шийдвэрээр орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн аймгийн нөөцөд байгаа 355 тонн өвс, 150 тонн тэжээлийн үнийг 100 хувь чөлөөлөн, өвөлжилт, хаваржилт хүндэрч буй сумдад олгохоор боллоо.
Өвс, тэжээлийг үнэгүй олгох энэ шийдвэр нь малчдад маань цаг үеэ олсон дэмжлэг болж байна.
Сэтгэгдэл ( 0 )