ОХУ-ын Башкирийн Улу-Теляк тосгоны малчид Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар онцгой бэлэг бэлтгэжээ. Тэд адуун сүргээр Мартын 8 гэж хээр талд бичсэн байна.
Бичлэгээс харахад трактороор ухаж, өвс тэжээл тавьсан траншейд адуун сүрэг орж зогссоор үг үүсгэж байна. Үгийн урт нь 100 метр, бичлэгэнд 1000 гаруй адуу оролцжээ.
Тус фермийн эзэн Хасан Идиятуллин өнгөрсөн жил мөн ийм мэндчилгээ дэвшүүлж байсан. Мөн Цэргийн баяраар 2-р сарын 23 гэж мориор бичиж байлаа.
Хасан Идиятуллин 1500 адуу, 300 цаа буга, тахиа, нугас, цацагт хяруул гэсэн 500 шувуу, үхэр, хонь, ямаатай. Ирэх жилээс адуунаас бусад амьтнаараа бичлэг хийх гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )