БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 8-ны Мягмар гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 233 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс Цзилиньд 94, Шаньдунд 59, Шэньсид 17, Тяньжинд 12, Хэбэй, Цзянсуд тус бүр 11 халдвар илэрчээ. Үлдсэн тохиолдлууд хөдөө орон нутгийн 9 тосгонд бүртгэгджээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 104 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Цар тахал эхлэснээс хойш Эх газрын Хятадад нийт 111 857 тохиолдол гарч, 4 636 хүн эндсэн. Одоо 4208 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 8 хүний бие маш хүнд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )