Улаан-Үд - Улаанбаатарын нислэг ачаалал ихтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Иргэний нисэхийн Hunnu Air компани 2021 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс Улаан-Үд - Улаанбаатарын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэлсэн билээ.

Буриадуудад энэ нислэг Улаанбаатарт аялахаас гадна Монголоор дамжин, Зүүн өмнөд Азийн орнуудад очих боломж болж өгсөн. Нислэгийн тасалбар 100 хувь зарагдаж, ачаалал ихэссэн тул нислэгийн тоог нэмэн, 7 хоногт хоёр болгохоор шийдээд байсан билээ. Украинд хийж байгаа дайны улмаас дэлхийн олон оронд агаарын хилээ хаалгасан ОХУ-ын хувьд энэ чиглэл Азид гарах нэгэн хаалга болсон. Ингээд Москва, Краснодар зэрэг хотын жуулчид Буриадаар дамжин, Монголд ирж, Монголоосоо Азид гарч эхэлсэн байна.

Харин сүүлийн үед Барууны орнуудын хоригтой холбоотой энэ чиглэл хаагдах нь гэсэн цуурхал яриа Буриадад гарсан байна.

Улаан-Үдийн Байкал нисэх буудлын Ерөнхий захирал Дмитрий Гармаев “Нислэгээ больж байгаа талаар Hunnu Air компаниас ямар ч мэдээлэл хийгээгүй. Бид одоо дөрөвдүгээр сарын зариалгаа авахаар бэлтгэж байна” гэж сэтгүүчлдэд мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хмм(103.57.92.174) 2022 оны 03 сарын 11

Оросууд одоо тэнэг л биш бол газрын хилээ нээгээчээ

1  |  0
Hunnu(202.21.124.131) 2022 оны 03 сарын 15

Ene orosuud buur uilee uzeh ni dee...

2  |  0
Би(67.247.102.58) 2022 оны 03 сарын 15

Одоо УБаас Бээжин, Хонг Конг, Тайланд, Солонгос, Япон, Энэтхэг гээд нисээд бай, нисээд бай. Оросуудын мөнгийг сэгсэр.

6  |  1
зочин(66.181.169.6) 2022 оны 03 сарын 11

Хүннү эйр нислэгээ зогсоохгүй бол дамжиж болон Монголд аялах хүмүүс ирнээ.

3  |  0
(103.57.93.138) 2023 оны 01 сарын 22

Путлер хурдан далд орж байж л оросуудын дүрвэлт багасна

4  |  4
Top