Хятадын арми Тайванийн асуудал хурцдаж буйтай холбогдуулан үндэсний тусгаар байдлаа хамгаалахын тулд шийдэмгий арга хэмжээ авахад бэлэн байна гэж БХАТИХ-ын чуулган дээр Хятадын ардын армийн төлөөлөгч У Цян мэдэгджээ.
АНУ, Япон улс Тайванийн асуудлыг дэвэргэх тусам Хятадын арми үндэсний тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд илүү хатуу арга хэмжээ авах болно гэж тэрбээр анхааруулсан байна.
Хятадын цэргийн хүчин Тайванийн салан тусгаарлах үйл ажиллагаа, гаднын хүчний хөндлөнгийн оролцоог хэзээ ч тэвчихгүй. Гэсэн хэдий ч үүнтэй холбоотой Хятадын ардын армиас явуулж буй цэргийн сургуулилт, бэлтгэл ажиллагаа Тайванийн элэг нэгтнүүдийн эсрэг чиглэгдээгүй гэж У Цян мэдэгджээ.
Тайванийн Ардчилсан дэвшилтэт намын үйл ажиллагаа, гаднын хүчнүүдтэй явуулж буй хуйвалдаан нь Тайванийн хоолойд үүссэн хурцадмал байдлын гол шалтгаан. Тайванийн асуудал нь Хятадын дотоод хэрэг юм гэж тэрбээр онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )