Цэргийн албанд хамтдаа мордсон ах, дүү хоёр ээжтэйгээ уулзлаа

2022 оны 03 сарын 11

Эх орныхоо дархан хилийг манахаар эр цэргийн албанд хамтдаа мордсон ах, дүү хоёрыг "Мартын 8"-аар ээжтэй нь уулзуулжээ.

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хилийн цэргийн 0198 дугаар ангийн удирдлагын санаачилга, Хэнтий аймгийн цэргийн штаб, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн дэмжлэгээр Хил хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчинд алба хааж буй ах дүү хоёр Хилийн цэргийн алба хаагчийг ээжтэй нь уулзуулах, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын чиг үүрэг, онцлогийг иргэдэд ойлгуулах зорилгоор “Уулзахын жаргал” арга хэмжээг 03 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Дорнод аймаг, Халхгол суманд зохион байгууллаа.

Хоёр байлдагчийн ээж Хэнтий аймгийн Хэрлэн суманд амьдран суудаг бөгөөд Хэнтий аймагт нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажилладаг аж. Тэрбээр дөрвөн хүүтэй бөгөөд хөвгүүдийнх нь нэг нь Хилийн цэрэгт, хоёр нь Зэвсэгт хүчинд алба хаасан юм байна.

Хамгийн бага нь өдгөө 7 настай, ерөнхий боловсролын сургуульд сурдаг ажээ. Ийнхүү хөвгүүдээ эр цэргийн албанд зэрэг мордуулсан ээж хоёр хүүтэйгээ уулзсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.21.108.182) 2022 оны 03 сарын 12

Javhaatai eej bnaa

0  |  0
зочин (122.201.24.119) 2022 оны 03 сарын 11

Ямар сайхан ээж ,ямар сайхан хөвгүүд ,ямар ч хөөрхөн 7 н настай хүү вэээ. Аз жаргал гэдэг чинь энэ шүү дээ

4  |  0
Top