Елена Яковлева: Украинд нас барсан аавыгаа оршуулах боломж өгөөч

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

ОХУ-ын Ардын жүжигчин Елена Яковлева Харьковт амьдарч байсан аав нь нас барсан талаар ярьжээ.

Украины Новоград-Волынский хотод төрсөн Еленагийн аав цэргийн алба хаагч байсан учир тэдний гэр бүл олон хотод шилжин амьдарчээ.

ОХУ, Украин хоёрын хооронд зорчих хөдөлгөөн зогссон учир Еленад Харьковт нас барсан аавыгаа оршуулах боломж олдоход бэрх. Тэрбээр “Аавыгаа оршуулах боломжийг надад олгооч! Ядаж хүүхэдтэй эмэгтэйчүүдийг явуулах коридор нээгээч. Та нараас гуйж байна” хэмээн сошиал хаягаараа эрх баригчдад ханджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.84.92) 2022 оны 03 сарын 14

хөгшөөн андуурч байна. бяцхан верад өөр хүн тоглодогийн. энэ чинь интер девушкагын архаг биеэ үнэлэгчийн дүрд тоглодогийн.

1  |  0
dasg(98.181.117.132) 2022 оны 03 сарын 12

Verad toglodog biluu

0  |  0
Top