БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны Ням гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 1337 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс Цзилиньд 895, Шаньдунд 92, Гуандунд 79, Шэньсид 60, Хэбэйд 51, Шанхайд 41, Тяньжинд 40, Цзянсуд 16, Ганьсуд 12 халдвар илэрчээ. Үлдсэн тохиолдлууд хөдөө орон нутгийн 8 тосгонд бүртгэгджээ. Халдварын тоо Хятадад эрс нэмэгдэж байна.
Мөн өдөр гадаадаас ирсэн 100 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )