Нийслэлийн хэмжээнд энэ жил томоохон авто замуудыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шинэчлэн засварлаж байгаа бөгөөд төлөвлөгөөний 40-50 хувь нь гүйцэтгэлтэй байна.
Өчигдрөөс Бага тойруу буюу хотын төвийн гол замуудын нэг Цэцэг төвийн уулзвараас Ус цаг уурын хүрээлэн хүртэлх замын засварын ажил дуусч, хөдөлгөөн нээгдсэн бол Залуучуудын гудамжны «Зоос гоёл»-ын уулзвараас Байгалийн түүхийн музей хүртэлх зам маргааш өглөөнөөс нээгдэх юм байна. Харин Их сургуулийн гудамж, Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замыг наадмаас өмнө хоёр буюу сөрөг урсгалтай
болгохоор ажил эхлүүлээд байсан нь амжилттай дуусч, маргаашнаас нээхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, Энхтайвны гүүрээс Төв шуудангийн уулзвараар хойшоо шууд чигээрээ нэвтэрч, Төрийн ордны баруун талаар явж Байгалийн түүхийн музей хүрэх боломжтой болжээ.
Зүүн талдаа Гадаад хэргийн яамны зүүн хойд талын замыг шинэчлэн засварлаж, дөрвөн замын уулзвар болгон өргөтгөл хийснээр мөн МУИС-аас урагшаа ДБЭТ, СТӨ-ний урдуур чигээрээ явах болжээ. Автомашины тоо эрс нэмэгдсэн, хөдөлгөөн ихэссэн өнөөгийн нөхцөл байдалтайгаа уялдуулж төв талбайг тойрсон замыг сөрөг урсгалтай болгосноор хотын төвийн замын түгжрэлийг эрс багасгах, мөн Төрийн ордноо нар зөв тойрох давуу талуудтай гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Од онцолж байв.
Баригдсанаасаа хойш буюу 1920-оод оноос өнөөг хүртэл нэг чигийн урсгалтай байсан уг замыг сөрөг урсгалтай болгоход замын хөдөлгөөний нарийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Наад зах нь талбайн баруун, зүүн талаар хойшоо эргэж хэвшээгүй жолооч нар нэг хэсэгтээ дадаж чадахгүй, урсгал сөрж буй мэт эргэлзээ төрөх нь ойлгомжтой.
Харин дээрх замуудыг хэрхэн шинэ зохицуулалттай болгож буй талаар ЗЦГ-ын дарга Х.Энхжаргал «шинээр хэвтээ тэнхлэгүүдийг байсныг 6 эгнээ болгож өргөтгөхөөр шинэчлэлийн ажил хийж байна. Энд Баруун уулын үерийн жалгууд орж ирж буй учир олон хоолой хийх шаардлагатай байна. Наадмаар хуучин замынхаа хэмжээгээр хучиж дуусах бол хэд хэдэн хоолойн барилга үргэлжлэх учир түр хучилт хийн наадамчдыг шороон замаар явуулахгуй байх арга хэмжээ авч байна» гэлээ.
Улсын болон нийслэлийн, замын сангийн төсвийн хөронго оруу-лалтын 47 тесөл арга хэмжээгээр 72 тэрбум төгрөгөөр бүтээн башуулалт хийж байгаагийн 49 тэрбум нь эргэн төлөгдөх нөхцөлтэй хийгдэж байгаа аж.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )