Бүх ард түмний Онц их хуралдай «UB Ра1асе»-д өчигдөр хуралдав. Хуралд нийт 562 төлөөлөгч оролцсон бөгөөд УИХ, хамтарсан засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх талаарх бүх ард түмний санал асуулгын дүнг хэлэлцэн, их хурлаараа баталгаажуулсан байна.
Ард түмний санал асуулгад нийт 846 мянган хүн хамрагдан оролцсоноос 82,5 хувь нь одоогийн УИХ-д «итгэл хүлээлгэхгүй», харин 17,4 хувь нь «итгэл хүлээлгэнэ» гэж хариулсан байна. Иймээс УИХ-д ард түмний санал асуулгын дүнг хүргэх, УИХ-ыг яаралтай тарааж, ээлжит бус сонгуулийг зарлах шаардлагатай хэмээн төлөөлөгчид тогтсон байна. Дээрх шаардлагыг хүргүүлэхээр их хурлын төлөөлөгчид Төрийн ордон руу жагсан яваад байна гэж өчигдөр 14.45 цагт «Эх орон, тусгаар тогнол, шударга ёс» хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Батцогт мэдээллээ.Үүний дараа Төрийн ордны баруун хаалган дээр очиход «Тусгаар тогтнол» эвслийн ерөнхий зохицуулагч Баярхүү «Ард түмний Онц их хуралдайгаас хоёр асуудлаар ард түмний санал асуулга явууллаа. Нэгдүгээрт, одоогийн УИХ, хамтарсан Засгийн газарт ард түмэн итгэх эсэх, хоёрдугаарт Таван Толгойг ард түмний мэдэлд өгөх нь зөв үү, үгүй юү гэсэн хоёр асуудлаар сонгуулийн насны ард иргэдийн 53 хувь буюу 832 мянган хүнээс санал асуулга авав. Саналаа өгсөн хүмүүсийн 82,6 хувь иь УИХ, Засгийн газарт итгэхгүй байна, 16,2 хувь нь итгэж байна гэсэн хариу
өгчээ. Мөн Таван толгойн асуудлаар 83,8 хувь нь ард түмний мэдэлд байх ёстой, 16,2 хувь нь «үгүй» гэж хариуллаа. Санал асуулгын хуулийн дагуу бид энэ дүнг УИХ-ын даргад
өргөн барьж байна. Харамсалтай нь УИХ-ын дарга байхгүй байгаа тул УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж энэ дүнг хүлээж авах асуудал яригдаж байна хэмээн 16.20 цагийн үед хариуллаа. Харин 18.30-д Б.Батцогтоос лавлавал «Манай төлөөлөгчид 16 цагийн үед Төрийн ордонд нэвтэрч, УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Магнайсүрэн, хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Золбаяр нарт шаардаагаа гардуулан өглөө» хэмээн хариулав.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )