Шинжилгээнд хамрагдацгаая

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Хүний дархлал хомсдлын вирусын халдварыг илрүүлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний /СДЗШ/ үйлчилгээг сурталчлах хоёрдахь шатны компанит ажил эхэллээ. СДЗШ нь хувь хүмүүсийн нууцыг чандлан хадгалсан нөхцөлд, ХДХВ-ын халдварт өртөх эрсдлийг үнэлснээр, ХДХВ-ын халдвар илрүулэх шинжилгээг сайн дурын үндсэн дээр хийлгэх үйл явц юм.
15-24 насны залуус болон залуу гэр бүл, жирэмсэн эмэгтэйчүүдэд хандан СДЗШ-ний үйлчилгээнд хамрагдахын ач холбогдлыг таниулж, залуусын эрүүл мэндийн төлөө хүлээх хариуцлага оролцоог сайжруулах, ХДХВ-ын халдвартай эхээс хүүхдэд дамжихаас урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХДХВ Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл хамтран санхүүгийн болон арга зүйн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top