БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ний Даваа гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 3507 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь урьд өдрийнхөөсөө хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг юм.
Үүнээс Цзилиньд 3076, Шаньдунд 106, Шэньсид 53, Тяньжинд 51, Гуандунд 48, Фуцзяньд 33, Чжэцзянд 31, Ляонинд 24, Цзянсуд 20, Хэбэйд 13, Чунцинд 10 халдвар илэрчээ. Үлдсэн тохиолдлууд нь Бээжин, Шанхай хот, Хэйлунцзян, Ганьсу, Юньнань, Гуйчжоу, Аньхой, Хэнань, Гуансид бүртгэгджээ. Халдварын тоо Хятадад эрс нэмэгдэж байна.
Мөн өдөр гадаадаас ирсэн 95 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )