Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү, Туркменистаны эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч Сердар Бердымухамедов ерөнхийлөгчийн сонгуульд 72.97 хувийн санал авч, ялалт байгуулжээ.
Тус улсын Сонгуулийн төв комисс сонгогчдын 72.97 санал авсан Туркменистаны Сайд нарын танхимын орлогч дарга Сердар Гурбангулыевич Бердымухамедовыг Туркменистаны Ерөнхийлөгчөөр сонгогдсоныг хүлээн зөвшөөрчээ.
Туркменистаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ сарын 12-нд болов. Сонгуульд 3 362 052 буюу сонгогчдын 97.17 хувь нь саналаа өгчээ. Сонгуульд нийт есөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс бусад найман нэр дэвшигч 1.08-2.22 хувийн санал авсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
kkkkkkkkkkkkkkkkkkkkkk Onigoo umuu kkkkkkkkkkkk iheed hurch bna shuuuuuuu kkkkkkkk