АНУ Туркменистанд сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгохыг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

АНУ-ын Төрийн департамент Туркеминстаны Засгийн газарт хандан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институц, хүний эрхийн товчооноос гаргасан зөвлөмжийн дагуу сонгуулийнхаа тогтолцоог боловсронгуй болгохыг уриалжээ.

ЕАБХАБ-ын товчооны зөвлөмжид Туркменистан дахь сонгуулийн үйл явц чөлөөт, шударга, өрсөлдөөнтэй болох нь харагдаагүй гэж онцолсон байна. Тиймээс Туркменистан тус товчооноос гаргасан зөвлөмжийн дагуу сонгуулийн тогтолцоогоо шаардлагатай стандартад нийцүүлэн боловсронгуй болгохыг уриалж байна.

АНУ-ын Төрийн департамент тус хоёр улсын түншлэл бэхжиж байгааг онцлон Туркменистаны ард түмний улс төрийн оролцоог дэмжихээ илэрхийлжээ.

Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын албан тушаалаа өгөхөө мэдэгдсэний дараа энэ сарын 12-нд ээлжит бус сонгууль явуулсан билээ. Сонгуульд түүний хүү Сердар Бердымухамедов сонгогчдын 72.97 хувийн санал авч, ялалт байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 16

Mongol yls songuuliin togtoltsoogoo uurchiluh heregtei baigaa uym shvv.MANiin tonyylchid gadniihantai niilj mash ih olon jil songuuli lyivardaj baigaa.Gadniihantai niilij Mongoliig tsulmuj bna.Ard irgediig mash ih yaduuruulj ulsuglun uvchilul vhel eh vrsiin endegdeliig mashi ih .Avaar osol himiin heregleenii udamshilt uvchin mash ih bologson.Mongolchuud uursuduu negiig bodoh heregtei .

0  |  0
Top