Туркменистаны эрх баригч Ардчилсан нам одоогийн Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү Сердар Бердымухамедовыг ирэх сарын 12-нд болох ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд дэвшүүлжээ.
Сердар Бердымухамедов 2021 оны хоёрдугаар сараас хойш санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан шадар сайдын албан тушаалыг хашиж байна. Тэрбээр өмнө нь гадаад хэргийн дэд сайд, Ахал мужийн амбан захирагч, аж үйлдвэр, барилгын сайдаар ажиллаж байжээ.
Энэ сарын 11-нд Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов парламентын дээд танхимын чуулган дээр үг хэлэхдээ “залуу үед зам тавих болсон” гэж мэдэгдэж байв. Тэрбээр хоёр жилийн өмнө зөнч Мухаммед /63 нас/-ын насны босгыг алхаж, өдгөө амаргүй шийдвэр гаргаж байна гэж онцолсон байна.
Энэ сарын 12-нд тус улсын сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ирэх сарын 12-нд явуулах болсон тухай зарласан байна. Бусад нэр дэвшигчийн талаар одоогоор зарлаагүй байна.
Гурбангулы Бердымухамедов 2006 оны арванхоёрдугаар сарын 21-нээс Туркменистаны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад 2007 оны хоёрдугаар сарын 14-нөөс хойш төрийн тэргүүний албанд сонгогдон, тасралтгүй ажиллаж байна. Тэрбээр 2013 онд эрх баригч Ардчилсан намын гишүүнчлэлээс түр татгалзжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Гурвуулаа Мухамедынхны Бирдүүд байгаа юм. Аая, монголоор тэгэж унших нь байнашд.