Туркменистаны шоучин Ерөнхийлөгч ажлаа өгнө

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Туркменистаны Ерөнхийлөгчийн сонгууль болж, Туркменистаны одоогийн Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү, Туркменистаны эрх баригч Ардчилсан намын нэр дэвшигч Сердар Бердымухамедов 72.97 хувийн санал авч, ялалт байгууллаа.

Ингэснээр 2007 оноос хойш Туркменистан улсыг захирсан Гурбангулы Мяликгулыевич Бердымухамедовын эрин үе дууслаа. Гэхдээ тэр мэдээж улс эх орны бодлогыг зангиддаг гол хүн хэвээр байх нь ойлгомжтой.

Энэ жил 65 нас хүрэх Гурбангулы яагаад засгийн эрхээс татгалзсан нь тодорхой бус. Гэхдээ түүнд тэтгэвэртээ гараад хийх зүйл маш олон. Учир нь тэр маш олон “авьяастай”.  Зохиолч, мэргэн буудагч, тамирчин гээд л. Хэвлэл мэдээлэл нэг “гавьяаг” нь бичиж дуусаагүй байтал дараагийн авьяас нь илрээд гараад ирдэг хүн.

Шүдний эмч

Гурбангулы Бердымухамедов 1979 онд Туркменистаны Анагаахын их сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгссөн. 1990-өөд онд Анагаахын их сургуулийн декан, Шүдний эмнэлгийн захирлаар ажиллаж байсан. 1997 онд Эрүүл мэндийн сайд болжээ.

Дуучин

Рэп дуулах дуртай. Ровач морины тухай үглэсэн хэсэг нь алдартай.

Ер нь бол нийт 10 дуутай уран бүтээлч.

Disc jockey

Бердымухамедов яаж хүмүүсийг хөгжөөж байгааг хар л даа.

Зохиолч

Одоогийн байдлаар тэр 53 ном бичээд байгаа. Завгүй хүн гэхэд маш их бүтээл гаргасан нь харагдана. Тэр маш олон сэдвээр бичдэг. Улс төр, шинжлэх ухааны онолоос эхлээд морь, нохойны тухай ч туурвисан бүтээлтэй. Цайг яаж уухаас эхлээд хөгжмийн талаар ч хүүрнэжээ. Гарсан ном болгоныг ард түмэн худалдан авдаг тул бүгд бестселлер болно. Дундад Азийн овчарк нохойны бичсэн номных нь баярыг ард түмэн долоо хоног тэмдэглэсэн түүхтэй.

Уралдааны машины нисгэгч, инженер

Туркменистаны мэргэжлийн тамирчдын уралдаанд түрүүлсэн гэж байгаа. Маш эрсдэлтэй давхидаг. Уралдаад зогсохгүй машин зохион бүтээж, жийп машины зургийг гаргаж, амжилттай туршсан.

Мэргэн бууч

Гурбангулы Бердымухамедов1973 онд буудлагын спортоор улсын аварга болж байсан. Одоо ч байн байн буудах авьяасаа ард түмэндээ харуулдаг. Саяхан полигон дээр очоод гар буугаар бүх байг унагааж, пулеметоор шүршсэн. Сүүлдээ дугуй унаж явахдаа буудаж, байг онож үзүүлсэн.

Тамирчин

Хүндийг өргөлтийн ДАШТ-ий нээлтэд зориулан, түүнд алтан штанг бэлэглэхэд тэр дор нь өргөж, мастер класс үзүүлж байв.

Дугуйтай сагсан бөмбөг хэрхэн тоглохыг ч харуулсан.

Уяач

Бердымухамедов туркмен морины тухай ном зохиож, шүлэг бичсэн. 2013 онд уясан морио өөрөө унаж уралдаад түрүүлсэн. Уг нь замдаа унасан ч тэр албан ёсоор түрүүлсэн байсан билээ.

Цэцэрлэгч

Гурбангулы Бердымухамедов эгэл хүн биш нь мод тарьснаас нь бас харагдсан. Тэр хүлэг морь хөлөглөн давхиж ирээд 30 мод тэр дор нь таричхаад давхин одсон билээ.

Коронавирусээс айдаггүй

Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий дахинд түгшүүр төрүүлсэн ч Гурбангулы Бердымухамедов коронавирус эх оронд нь ямар ч аюулгүй гэж үзсэн. Амны хаалтгүй дугуй унан, ажлаа хийж байлаа.

Түүний хүү, Туркменистаны шинэ ерөнхийлөгчийн супер авьяас юу байх бол гэдгийг туркменчууд хүлээн суугаа нь лавтай.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (46.1.240.90) 2022 оны 03 сарын 16

Ergvv balai tsaashaa yum bish vvv

0  |  0
хххх(192.82.68.112) 2022 оны 03 сарын 16

иш энэ амьтад.

0  |  0
зочин(202.179.25.71) 2022 оны 03 сарын 16

юмтай юм бишүү

0  |  0
Хаха(202.126.89.128) 2022 оны 03 сарын 16

Супермен юм бишүү балай хог.

0  |  0
Xaxa(202.126.89.128) 2022 оны 03 сарын 16

Superman юм бишүү балай хог.

0  |  0
Top