БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-ны Мягмар гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 1860 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Гиринд 1456, Шаньдунд 75, Гуандунд 59, Тяньжинд 51, Бээжинд 9 халдвар илэрчээ. Урьд өдрийнхөөсөө хоёр дахин багассан ч Гиринд 1456 халдвар илэрснээр тус муж шинэ голомт болон хувирлаа.
Мөн өдөр гадаадаас ирсэн 92 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Халдварын шинэ давлагааг дарж чадсан Өвөр Монголоос Гирин мужид ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн 88 эмч, сувилагч болон халдвар хамгааллын ажилтнуудаас бүрдсэн эмнэлгийн багийг илгээлээ. Гирин мужийн захиргаанаас Гирин хотод зургаан эмнэлэг шинээр ковидийн өвчтөнүүдэд зориулан гаргажээ. Одоогийн байдлаар тус мужид эмнэлгийн 20 мянган орны нөөцтэй байгаа юм.
Хятадын Иргэний тээврийн удирдах газраас халдвар намдахгүй байгаа Шанхай хотын агаарын чиглэлийг хоргодуулах шийдвэр гаргасан байна. Тус хотод ирдэг байсан 22 чиглэлийн 106 гадаадын нислэгийг энэ сарын 21-нээс тавдугаар сарын 1 хүртэл өөр хотуудад хүлээн авах болжээ.
Сэтгэгдэл ( 0 )