Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн хэрэг УМБГ-т шилжиж, шинжээчдийн баг томилон ажиллуулж эхэлжээ.
АМГ-ын даргыг хууль зөрчиж 192 тусгай зөвшоөрөл олгосон хэргээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Нийслэлийи прокурорын газрын даалгавараар Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсгийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, гурван сар гаруй хугацаанд шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг урт нэрт хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий малтмалын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зөрчин зөвшөөрөл олгосон, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр сэжигтнээр тооцсон юм.
Өнгөрөгч баасан гарагаас түүний олгосон хууль бус зөвшөорлийн хүрээнд байгаль орчинд учирсан хор хөнөөлийг тогтоолгохоор УМБГ-ыи шинжээчдийн баг томилогдон ажиллаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )