Хятадын Засгийн газраас сүүлийн үед халдварын голомт болоод байгаа Гирин мужийн дээд албан тушаалын 16 хүнийг хариуцлага алдсан гэж үзэн, шийтгэл оноолоо.
Тус мужид халдварын тоо зарим өдөрт 1500 хүрч, Хятадын халдварын ихэнх хувийг эзлэх болсон.
Засгийн газраас Чанчунь хотын Эрүүл мэндийн газрын дарга, Гирин мужийн Эрүүл мэндийн газрын дарга нарыг ажлаас нь чөлөөллөө. Үлдсэн 14 хүнд COVID-19 халдварын сүүлийн давлагааны үед хангалтгүй ажилласан, ялангуяа сургууль, цэцэрлэгт халдварын эсрэг арга хэмжээ аваагүй гэдэг шалтгаанаар Намаас хатуу сануулга хүртээжээ.
Сэтгэгдэл ( 0 )