Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт өнөөдөр (2022.03.18) цэргийн дээд цол - Бригадын генерал цолыг хүртээлээ.
Тэрбээр "Нийт эмэгтэйчүүддээ баяр хүргэе. Нэгэн шинэ хуудсыг нээж байгаа учраас баярлаж байгаагаа хувиасаа болон гэр бүлийнхээ зүгээс илэрхийлж байна. Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос авахуулаад 28 дахь жилдээ цэргийн байгууллагад ажиллаж байна. Энэ хугацаанд зэвсэгт хүчний мэргэжлийн сургагч бэлтгэх чиглэлээр дагнан ажилласан. Мөн энхийг сахиулах ажиллагаануудад үүрэг гүйцэтгэсэн. Ардчилсан улсын иргэний хувьд өнөөдөр Монголын төр эмэгтэйчүүдээ үнэлж, анх удаа цэргийн дээд цолыг эмэгтэй хүнд олгож байна. Энэ нь олон эмэгтэйчүүдэд итгэл, найдвар төрүүлсэн гэж бодож байна, баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Ганболдын Болор нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор хоёр удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас ажиллах анхны офицер болон томилогдож, үүргээ нэр төртэйгөөр амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг эмэгтэй офицер юм.
Тэрбээр Монгол улсаа төлөөлөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад явагдсан НҮБ-ын MINURCAT ажиллагааны цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор, 2013 онд Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын UNMISS ажиллагааны хүчний штабт холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр хоёр жил ажиллаж, нийтдээ гурван удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.
Бригадын генерал ГАНБОЛДЫН БОЛОР
Мэргэжил: Цахилгаан холбооны инженер, командын офицер, Англи хэлний багш, орчуулагч
Боловсрол
- 1994-1999 онд Батлан хамгаалахын их сургууль. Цахилгаан холбооны инженер, командын офицер;
- 2000-2001 онд ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургууль. Программист; (оройн анги)
- 2003- 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль. Англи хэлний багш, орчуулагч;
- 2007 онд АНУ-ын Техас муж дахь Батлан хамгаалах хэлний хүрээлэн. Англи хэлний багш;
- 2008 онд Батлан хамгаалахын их сургууль. Техникийн ухааны магистр;
- 2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж;
- 2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа;
- 2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон улсын аюулгүй байдлын төв, Олон улсын аюулгүй байдлын дамжаа;
- 2019- 2021 онд Өндөр хөгжилтэй оронд Дайны коллеж. Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр;
Боловсролын зэрэг
- Техникийн ухааны магистр;
- Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр;
- ҮБХИС-ийн докторант;
Ажлын туршлага
- 1999-2003 онд ЗХЖШ-ын Тооцоолох төвд Электроник инженер;
- 2003-2007 онд БХИС-ийн Холбооны тэнхимд багш;
- 2007-2010 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга;
- 2011-2013 онд Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын Холбооны албаны дарга;
- 2014-2015 онд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн;
- 2017-2019 онд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга;
- 2021 оноос ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга;
- 2022 оны 3-р сараас ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга.
Энхийг сахиулах ажиллагааны туршлага
- 2009-2010 онд Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “MINURCAT” ажиллагаа. Хүчний штабт хүний нөөцийн мэргэжилтэн;
- 2013-2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаа. Хүчний штабт Холбооны хэлтсийн дарга;
- 2015-2016 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтэн;
- 2016-2017 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн
- Эмэгтэй цэргийн алба хаагчид эмнэлэг, холбоо, энхийг сахиулах зэрэг нарийн мэргэжлийн хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байна.
- 2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй цэргийн ажиглагч офицер илгээснээс хойш 872 эмэгтэй Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцжээ.
Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч 100 гаруй орноос эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 17 дугаарт, Зүүн Хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгддэг юм.
Сэтгэгдэл ( 4 )
Bayr hurgeye! \nSain baina. Ajliin amjilt!
Булганых
Uyn Hvrelsvh ba Ouyerdene.Zandanshatar ve.Ene hvneer erunhii saidaar ajilyylval uls eh oron maani enh taivan bolj umhii tonyylchidiig turd ydamshisan bvgeshsen Lalryydiig tsevrelh hvn bna.Odoogoor ene hvnii medlegt oirtoh turiin hvn algaa.Mongoliin ih hurald neriig ni devshvvleh heregtei.Turiig tsever aruyn bolgoh turshalagtai hvn bna.
баяр хүргэе сүрхий л бүсгүй байна даа