«Хурдны зам» ХХК-ийн хүрдчин 35 насгай Г гэгч зуурмагийн машин дээр зогсч, элс татаж авах гэж байгаад хөл нь халтирч араанд орооцолдон гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна.
Уг хэрэг энэ сарын 2-нд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гарсан бөгөөд Өвөрхангай аймгийн харъяат Г нь тухайн үед барилгын ажилд хэрэглэх элс татаж авах гэж байгаад зуурмагийн машин дээр гарч зогсож байгаад хөл нь халтирч араандаа орооцолдсоны улмаас зүүн хөлийн дөрвөн хуруугаа тасдуулан гэмтжээ.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )