БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ны Ням гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 1947 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Гиринд 1542, Фуцзяньд 154, Хэбэйд 51, Гуандунд 38, Ляонинд 35, Хэйлунцзянд 27, Шанхайд 24, Тянжинд 18, Шэньсид 14, Шаньдунд 13, Хунаньд 10, Бээжинд 4, Өвөр Монголд 2 халдвар илэрчээ. Шинэ голомт Гиринд халдвар нэмэгдсээр байна.
Мөн өдөр гадаадаас ирсэн 80 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )