Хэрэв таны сэтгэл хэт их хөдөлж, тайвширч чадахгүй бол дараах хялбар дасгалыг хийгээрэй. Зургаан талт харандааг алган дээрээ урагш хойш гүйлгэнгээ атгалтаа аажмаар чангалах хэрэгтэй. Таатай дулаан мэдрэмж үүстэл хийнэ. Энэ дасгал таны хар бараан бодлыг үлдэн хөөж, тайвшруулан, мэдрэлийн системийг амраана. Айдас, түгшүүр ч дорхноо арилна. Та үе үе дэмий юманд уурлаж уцаарлаад байдаг болсон бол хурууны дасгал хий. Ядам хурууг чигчий дээр, дунд хурууг ядам хуруун дээр гэх мэтээр хуруунуудаа бие бие дээр дарна. Хоёр гараар зэрэг энэ дасгалыг хийвэл таны «солиорсон мэдрэл» дороо тайвширна.
Өөр нэг дасгалыг санал болгоё. Шилэн хүзүү, мөрөн дээр байрладаг онцгой булчингууд мэдрэлийн хэт ачааллын үед чангарч хатуурдаг. Та хэдэн минутын турш иллэг хий.
Хэрэв эдгээр арга тус болохгүй бол сэтгэлийн хөдөлгөөнөө гадагшлуул. Хуудас цаас авч урж таст. Дэрээ нүдэж балба. Энэ их үр дүнтэй арга. Япончууд оффистоо заавал тусгай өрөөтэй байдаг. Тэнд даргыг дүрсэлсэн хүүхэлдэй байдаг. Удирдлагадаа донгодуулсан албан хаагч тийшээ ороод өшөөгөө авдаг гэнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )