Найз залуугаа ковидтой гэж худлаа мэдээлээд, шоронд оржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Хятадын Гуанжоуд энэ явдал болжээ. Залуу хосууд яагаад ч юм муудалцсан байна. Зөндөө тохиолддог явдал ч бүсгүй өс санаж, найз залуугаа хорлохоор шийджээ.

Залууг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь бүсгүй Онцгой байдлын газарт утасдаж, ковидийн халдвартай гэж мэдээлжээ. Тэр өөрийгөө эмнэлгийн сувилагч гэж танилцуулсан байлаа.

Ингээд хөөрхий залууг хэдэн цаг тусгаарлан, маш олон шинжилгээ авсан ч халдвар илэрсэнгүй. Онцгой байдлын газраас мэдээллийн эх сурвалжийг хайснаар бүсгүй баригдаж, худлаа мэдээлэл өгсөн, хохирол учруулсан хэргээр 7 сарын хоригдох ялаар шийтгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top