Монгол Улсын хүн амын 3,9 хувь нь КАЗАХ угсаатан байдаг

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Өнөөдөр Наурызын баярын өдөр тохиож байна. Казах үндэстний уламжлалт баяр болох энэхүү баярыг дэлхий даяар амьдарч буй Казахууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.  

(Наурызын баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 30 орчим жил амьдарч байгаа Ж.Сайлаутай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу) 

Манай улсын хүн амын 3,9 хувь нь Казах угсаатан эзэлдэг аж. Эдгээр иргэдийн дийлэнх нь Баян-Өлгий аймагт амьдардаг. 

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн хүн амын 88.4 хувь нь Казах угсаатан байдаг бол Ховд аймгийн иргэдийн 12.1 хувийг Казах үндэстэн эзэлдэг байна. 

Харин насны бүлгээр нь авч үзвэл,
 

  • 0-14 нас - 35.6 хувь
  • 15-24 нас - 17.7 хувь
  • 25-34 нас - 16.3 хувь
  • 35-44 нас - 12.1 хувь
  • 45-54 нас -9.2 хувь
  • 55-аас дээш нас -9.1 хувийг эзэлж байгаа юм. 

Мөн Монгол Улсад амьдарч буй Казах угсаатны 49.9 хувь нь эрэгтэй, 50.1 хувь нь эмэгтэй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top