БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны Мягмар гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 2591 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Гиринд 2320, Фуцзяньд 110, Ляонинд 36, Тяньжин, Шаньдунд тус бүр 24, Гуандунд 15, Хэйлунцзянд 13 халдвар илэрчээ. Шинэ голомт Гиринд халдвар нэмэгдсээр байна.
Мөн өдөр гадаадаас ирсэн 76 хүний хариу эерэг гарсан байна.
Өчигдөр эх газрын Хятадад 4,03 сая вакцин хийснээр цар тахал илэрснээс хойш хийсэн нийт вакцины хэмжээ 3,23 тэрбумд хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )