Дэлхийн эдийн засгийн хоригт ороод байгаа ОХУ-ын олон нисэх компани гадаадад нислэг хийх эрхгүй болоод байгаа. Оросын Сибирь, Буриадын иргэд Монгол улсаар дамжин, Азийн орнуудад явж байгаа талаар хэвлэлээр гарч байсан билээ.
Тэгвэл Оросын Иргэний тээврийн газраас Буриадын Байкал нисэх буудалд гадаадын шинэ гурван чиглэл нээх эрх өгчээ.
Байкал буудлын захирал Дмитрий Гармаев “AZUR air компани нислэг үйлдэнэ. Хятадын Санья, Таиландын Утопао, Балигийн Денпасарт нисэх боллоо. Энэ компани бол Оросын 500 том компанийн нэг” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )