“Единая Россия” нам депутатуудаа зөвшөөрөлгүй гадаад явахыг хориглов

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

Украины асуудлаас үүдэн, эдийн засаг, спорт, урлагийн бүх салбарт хатуу хоригт ороод байгаа ОХУ-ыг орхин одох хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ хүнд үед намын зөвшөөрөлгүйгээр гадаад оронд явахыг эрх баригч “Единая Россия” нам депутатууддаа хоригложээ. Зөвшөөрлийг тус намын төрийн Дум дахь бүлгийн дарга Владимир Васильев биечлэн олгох юм.

Харин “Единая Россия” намын Гүйцэтгэх хорооны тэргүүн Александр Сидякин “Бүлгээс ийм шийдвэр гаргасан нь үнэн. Гэхдээ хэдэн сарын өмнө гарсан тул энэ тусгай ажиллагаатай холбоогүй. Намын жирийн гишүүдэд хамаагүй бөгөөд зөвхөн депутатууд л гадаад явахын тулд ямар улсад зорчих, зорилго, хугацаагаа нарийн мэдүүлсэн өргөдөл бичих шаардлагатай болсон. Ажлын томилолт энэ хоригт орохгүй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top