ЭНЭШТ нэрээ өөрчиллөө
Эрүүл мэндийн сайдын 2011 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 210 тоот тушаалаар ЭНЭШТ-ийн нэрийг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” болгон өөрчлөхөөр болжээ. Анх 1930 онд төв эмнэлгийн харьяа 15 ортой хүүхдийн тасаг байсныг 1952 онд 500 ортой амбулитортой “Хүүхдийн клиник төв эмнэлэг” болгон өргөжүүлж байжээ. 1987 онд төрөх тасагтай болсон учраас “Эх нялхсын эрдэм шинжилгээний улсын төв” болгосон бөгөөд 1991 оноос хойш өнөөг хүртэл “Эх нялхсын эрдэм шинжилгээний төв” нэрээрээ байсан юм. Нэрээ өөрчиллөө гээд эмнэлгийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөхгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдах юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )