БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны Лхагва гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 1803 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Гиринд 1340, Шанхайд 355, Хэйлунцзянд 19, Хэнаньд 15, Фуцзянь, Гуандунд тус бүр 11 халдвар илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 36 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Хятадын аж үйлдвэр, эдийн засгийн том төв Шанхай хот бүх иргэдээ шинжилгээнд хамруулахаар хөл хорио тогтоосон. Энэ сарын 28-наас 30-ны хооронд 9.1 сая хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Халдварыг бүр мөсөн устгахын тулд эсрэг биет үүсгэгч антигенийн шинжилгээ хийж байгаа бөгөөд 10 сая хүн хамрагджээ.
Сэтгэгдэл ( 0 )