Оросын телевизийн “Орел и решка” нэвтрүүлгийн хөтлөгч Регина Тодоренко Украинд байгаа аав, ээжээсээ бэлэг аваад уярч, уйлсан тухайгаа цахим хуудсандаа бичжээ.
Украины Одесст төрсөн тэрбээр ирэх тавдугаар сард хоёр дахь хүүхдээ төрүүлэх юм. Украины газар нутагт болж буй цэргийн тусгай ажиллагааны улмаас Одесст амьдардаг аав, ээждээ маш их санаа зовж буйгаа илэрхийлж, украин эмэгтэйчүүд подвалд амаржиж байгаа талаар сошиалд бичиж байсан Регинад эцэг, эхээс нь захидал, бэлэг иржээ.
Ээжийнхээ бичсэн “Охин минь, бүү сандар. Аав бид хоёр нь чамд хайртай” гэсэн бичиг бүхий захидлыг фэнүүдтэйгээ хуваалцсан Регина “Ээж, аав хоёр минь хаанаас ийм хүч тэнхээг олж, яаж өөдрөг байдлаа хадгалж чадаж байгааг мэдэхгүй юм. Гэхдээ л аав, ээж хоёр минь надад бэлэг илгээж чаджээ” хэмээн бичсэн байлаа.
Хөтлөгч бүсгүй Оросын дуучин Влад Топаловын эхнэр юм.
Сэтгэгдэл ( 0 )