Загас агнах, барихыг хориглов

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнах, барихыг хориглодог. Тухайн хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм. Үржлийн үед загас нэг дор хэдэн саяараа цуглардаг нь загасчлах сонирхлыг төрүүлдэг. Гэвч загасыг үржлийн үед агнаж баривал тухайн төрөл зүйл устах аюултай.

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Иймд хориглосон хугацаанд загас агнавал нөхөн төлбөр буюу торгууль төлнө.

Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг аж. Нэмж дурдах, Манай оронд 11 овгийн 36 төрөл, 70 гаруй зүйлсийн загас бий. Эдгээрийн 30-аад нь агнуурын загас юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top