Зам-Үүд боомт уртасгасан цагаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Эрээнээс Замын-Үүд хүртэл ачаа тээвэрлэн амьдралаа залгуулдаг иргэд цөөнгүй байдаг билээ.  Өнөөдөр Эрээний тээврийн тусгай зөвшөөрөлтэй компанийн 107 машин, Монголд бүртгэгдэж улсын дугаартай, монгол жолоочтой Хятад эзэнтэй 160 орчим машин, Замын-Үүдэд бүртгэлтэй, улс хооронд тээвэр хийдэг 706 ачааны машин байдаг.
 Гэтэл дээрх машнуудаас гадна хулгайн машин явдаг байх магадлалтай  юм. Үүнийг Замын-Үүд болон Эрээний гаалийн бүртгэл нотолж байгаа. Тодруулбал сүүлийн үеийн  бүртгэлээр 2600 орчим ачааны машин тээвэрт явж байгаа бөгөөд үүний улмаас Замын-Үүдэд хоосон машины бөөгнөрөл, Эрээнд ачаатай машины бөөгнөрөл болоод байгаа юм.
Тиймээс  Замын-Үүдийн хил хяналтын байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж эхлээд байна. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын алба гурав хоног Эрээн хотын удирдлагатай ажиллаж хоёр талын боомтыг энэ сарын 1-ний өдөр уртгасан цагаар ажиллуулж эхлэд бйагаа нь энэ юм.

А.Баярмаа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top