БНХАУ-ын Жянсү мужийн Сүжоу хотод коронавирусний “омикрон” хувилбарын BA.1.1 дэд хувилбар илэрчээ.
Хятадын “Global Times” хэвлэл мэдээлснээр, Сүжоу хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв дэд хувилбарыг гуравдугаар сарын 28-нд илрүүлж, геномын дарааллыг тогтоосон байна. Шинэ дэд хувилбарын талаар илүү их мэдээлэлтэй болохын тулд задлан шинжилгээ, харьцуулсан судалгаа явуулах шаардлагатай аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш дэлхийн хэмжээнд нийт 487 сая хүн халдвар авч, 6.1 сая энджээ.
Сэтгэгдэл ( 0 )