Сонгуулийн хуулийг энэ сарын 10 гэхэд эцэслэн шийдэхийг захилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нартай уулзлаа. Ард түмний санал асуулга явуулах болон Сонгуулийн хуулийн талаар ярилцажээ. 
Энэ үеэр намуудын төлөөлөлд өөрийн байр суурийг  Ерөнхийлөгч илэрхийлсэн. Тодруулбал УИХ-ын сонгууль  өөрөө ард түмний санал асуулга. УИХ-ын гишүүд ямарваа нэгэн асуудлыг шийдэх эрх зүйн хувьд бүрэн чадамжтай. Тиймээс энэ сарын 10-ны дотор буюу хаврын чуулган завсарлахаас өмнө Сонгуулийн тухай хуулиа эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн  юм.

А.Баярмаа
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top