Ирэх долоо хоногт ТӨВ болон ГОВИЙН аймгаар ОГЦОМ ХҮЙТЭРНЭ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Ойрын өдрүүдэд нийт нутгаар дулаарч, төвийн нутгаар өдөртөө 10-12 хэм хүрч дулаарах боловч дөрөвдүгээр сарын 12-ны мягмар гаригаас эхлэн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг сэрэмжлүүлж байна. 

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 12-ны мягмар гаригт баруун, хангайн, төвийн болон говийн аймгуудын нутгаар салхины хурд зарим газраар 12-14 метр секунд хүрч шуурах бол мөн баруун, хангайн болон төвийн аймгуудын нутгаар ахиу хэмжээний нойтон цас орох магадлалтай байна.

Улмаар дөрөвдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд төв болон говийн аймгуудын нутгаар хүчтэй шуурч, цаг агаар огцом хүйтэрч болзошгүй байна.

Иймд нийт малчид цаг агаарын таагүй үэгдэлд бэлтгэлтэй байх, нялх төл малаа хамгаалах, сарын дундах 10 хоногт буюу дөрөвдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд бага насны хүүхдүүдээ хараа хяналттай байлгах, малын бэлчээрт бага насны хүүхдийг явуулахгүй байх, нийт иргэд эдгээр өдрүүдэд орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарна уу. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top