Алдарт АЛГАДАЛТЫГ биедээ мөнхлөх болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

Уилл Смит Крис Рокыг алгадсан мөчийг хүмүүс биедээ шивээс болгон мөнхлөн үлдээх болжээ. 

Шивээсчин Жон Артон саяхан нэгэн үйлчлүүлэгчийнхээ хийлгэхийг хүсэж буй шивээсний зургийг хараад ихэд гайхсан гэдгээ дурджээ. Түүнд тун хөгжилтэй санагдснаа илэрхийлсэн шивээсчин "Би түүнд шууд л үүнийг хийцгээе гэж хэлсэн. Энэ шивээс жижигхэн ч гэсэн маш ухаалаг сонголт байсан. Шивээс хийж байсан хугацаанд тохиолдсон хачирхалтай сонголтуудын нэг хэдий ч үүнийг хийх болсондоо баяртай байсан" хэмээжээ. 

Нью Жерси дэх нэгэн шивээсчин мөн л уг шивээс хийлгэх санал хүлээн авсан гэнэ. Жр.Агулэр өөрийн инстаграм хуудсандаа энэ тухай хуваалцсан бөгөөд хандалт ихтэй байгаа аж.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top