Жэйсон Момоа шинэ АМРАГТАЙ болсон уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

"Aquaman" киноны од жүжигчин Жэйсон Момоа энэ оны эхээр эхнэр Лиза Бонетаас салж байгаа тухайгаа зарласан нь олон нийтийг багагүй гайхшруулсан. 

Харин жүжигчин Жэйсон Момоа өнгөрөгч даваа гарагт болсон "Ambulance" киноны нээлтийн үеэр жүжигчин Кейт Бекинсейлтэй дотноор ярилцаж, түүнд өөрийн хүрмийг нөмөргөсөн байсан нь Момоаг шинэ амрагтай болсон гэх цуурхалд өртөхөд хүргэжээ. 

Тэрээр энэ тухайгаа "Хүн бүр надаас чи болзож байгаа юм уу гэж асууж байна. Үгүй дээ. Энэ бол зүгээр л баатарлаг үйлдэл байсан. Тэр үнэхээр даарчихсан байсан. Дахиж гадуур хувцасаа хэнд ч өгөхгүй" хэмээн тайлбарлажээ.  

Холливудын хамгийн романтик түүхийн эзэд гэгддэг хосуудыг дахин нийлэх байх хэмээх горьдлого олон нийтийн дунд байсаар буй. Харин тэд дахин нийлэхгүй, гэсэн хэдий ч сайхан гэр бүл хэвээр байх болно хэмээн мэдэгдээд байгаа билээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top