Өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Уилл Смит комедиан Крис Рокыг алгадсан нь багагүй шуугиан дэгдээсэн.
Академийн зүгээс Уилл Смитэд авах арга хэмжээний тухай хэлэлцүүлгийг 10 хоногоор урагшлуулж байгаагаа мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Уилл Смит өөрийн хүслээр Академийн гишүүнчлэлээс татгалзаж буйгаа зарласан. Гэсэн хэдий ч энэ Академиэс сахилгын шийтгэл хүртэхгүй байх шалтгаан болохгүй гэнэ.
Академиэс түүнийг ирэх жилийн ёслолд нэр дэвшүүлэхгүй байх, мөн оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авч магадгүй аж. Уг хэргээс үүдэн Уилл Смитийн оролцож байсан хэд хэдэн кино төсөл зогсоход хүрсэн бөгөөд шинэ жүжигчин, найруулагч хайж эхэлсэн тухай мэдээлэл мөн цацагдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )