ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин амьдралдаа байсан бүсгүйчүүдийнхээ тухай ихэд нууцалдаг. Гэсэн ч баруунд тансаг бүхнийг эдлэж буй түүний амрагуудын тухай мэдээллийг дэлгэжээ.
1. Людмила Шкребнева
Онгоцны үйлчлэгч мэргэжилтэй уг эмэгтэй 1983 онд Путинтэй гэрлэж байжээ. 2000 онд Путиныг Ерөнхийлөгч болоход тэргүүн хатагтайн суудалд заларч байсан ч тэд тус тусдаа амьдардаг байжээ. Тэдний дундаас гарсан хоёр охин хориг арга хэмжээ авахуулсан хүмүүсийн тоонд багтсан бөгөөд хоёул ОХУ-ын тэргүүн баячуудын тоонд багтдаг байсан аж.
Тэд 2014 он хүртэл албан ёсоор гэр бүлээ цуцлуулаагүй байсан ч Людмила өөрөөсөө 20 насаар дүү залуутай дахин гэрлэж Францын өмнөд хэсэг рүү нүүсэн байна.
В.Путины том охин Мария Воронцова
Бага охин Катарина Тихонова
2. Светлана Кривогоних
2003 онд В.Путин тансаг харшдаа үйлчлэгчээр ажилладаг байсан Светлана Кривогонихтой учир ургуулж охинтой болжээ. Светлана өдгөө Монакод 4.1 сая долларын үнэтэй тансаг харшид охины хамтаар амьдарч байгаа аж. Тэдний охин Луиза Розова В.Путинтай усны дусал мэт ижилхэн гэгддэг. Хувийн бизнес эрхэлж байгаа Светлана хувьдаа усан онгоцтой бөгөөд 19 настай охин Розова цахим орчинд багагүй алдартай болоод байсан ч Ураин болон Орос улсын хоорондын асуудлаас үүдэн инстаграм хуудсаа хаахад хүрсэн байна.
Охин Луиза Розова
3. Алина Кабаева
В.Путины уран гимнастикчин бүсгүй Алина Кабаева гэрлэж хоёр ихэр охин, хоёр хүүтэй болсон гэдэг. Хүүхдүүд нь бүгд Швейцарьт төрсөн бөгөөд Алинагаар дамжуулан В.Путиныг Украинтай үүсгэсэн маргаанаа зогсоохыг ятгах хэрэгтэй хэмээн тал талаас нь шахаж эхэлсэн гэдэг.
4. Виктория Лопырева
В.Путины нууц амраг гэгддэг энэхүү бүсгүй Оросын телевизэд ажилладаг бөгөөд 2003 оны Оросын мисс болж байжээ. 2018 оноос гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээний найруулагчаар ажиллаж эхэлжээ. Одоогоор Игорь Буларов хэмээх залуутай хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл цацагдаад байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой эдгээр эмэгтэйчүүд болон хүүхдүүд нь түүний хөрөнгөний ихээхэн хэсгийг эзэмшдэг байж болзошгүй хэмээн олон улсын хэвлэлүүдээр бичиж эхэлжээ. Үүнээс үүдэн тэдэнд олон төрлийн дарамт шахалт ирэх болсон бөгөөд тэднийг ашиглан В.Путинд ч мөн дарамт үзүүлж магадгүй хэмээн онцолжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Путин мандтугай ура ура ура
Zz oorsdiihoo uls torchdiig har ai ailiin togoo ongiij yaahnuu oorsdiigoo l hichee
Монголын цус ойртсон өмхий архичид энд тэнд баахан хүүхэд хийгээд салж сарниад явцан байхад.Гайхамшигтай удирдагч хүн ийм цөөхөн гень ээ тараасан байх гэж.Би Путинаас өөр юу ч нэхэгүйгээр хүүхдийг нь гаргаж өгхөд бэлэн шүү
Монголчууд ерөнхийлөгч нь путин шиг 4-5 авгай сольсон хэд хэдэн хүүхэд хаясан бол яаж ам уралдан муулж өгаа бол, путинг эр хүн ч гэх шиг битгий пялдагд, завхай архичин, дарангуйлагч , бусдын нутаг руу өнгийсөн шуналтай зөнөг өвгөн
Bolj l bn sh de . Jinhene chadaltai er hund huuhnuud medeej nugasgui durtai bga . Harin ih tsegtsteu hun um daa . Manai usan gahaunuud yu ch chadahgui bj bur dontoi geech huurhii
тэдний өмч хөрөнгийг нь хураан авч орос руу хөөх хэрэгтэй
гэр бүл үр хүүхдээр оролдоно гэдэг нь арчаагүйн шинж дээ тэр дундаа төрийн ажил хийж байгаа хүн ажлаа гэр бүлээсээ асуухгүй биз дээ
Сайханы өмнө харц буруугүй ээ гэж ... Эр хүн \n