Ким Кардашъяаны 6400 ам.долларын үнэтэй УРАНХАЙ жийнс

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Реалити шоуны од Ким Кардашъяан жийнсэн хувцсыг туйлд нь хүргэлээ гэх мэдээлэл тархаж эхэллээ. 

Тэрээр өнгөрөгч мягмар гарагт өөрийн инстаграм хуудсандаа урт нарийн хэсгүүд бүхий уранхай жийнс өмссөн байх бөгөөд уг өмдийг Францын загвар зохион бүтээгчээс  6433 ам.доллараар худалдан авсан гэнэ. Энэ нь монгол мөнгөөр 20 сая орчим төгрөг юм.  

Түүний пост доор фенүүд нь "Хэн нэгэн энэ тухай ярьсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ өмд чинь урагдчихсан байгаа юм биш үү" хэмээсэн бол өөр нэгэн интернэт хэрэглэгч "Үүнийг өмсөх үнэхээр хэцүү байсан байх даа" хэмээн бичсэн нь олон хүний дэмжлэгийг авсан байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top