БНСУ-ын алдарт жүжигчин Ким Ү Бин 6 жилийн дараа кино урлагтаа эргэн ирж байна. Тэрээр ховор тохиолддог “nasopharynx” буюу хамар нармайн хорт хавдар туссан бөгөөд нэгдүгээр шатанд нь илрүүлсэн учир эмчилгээ үр дүнгээ өгч, бүрэн эдгэрчээ.
Түүний тоглосон "Our Blues" драмын хэвлэлийн бага хурал өнөөдөр болж өндөрлөсөн бөгөөд уг кинонд түүний найз бүсгүй Шин Мин А мөн дүр бүтээжээ.
Тэд кинон дээр өөр өөр жүжигчидтэй хослон тоглосон бөгөөд уг кинонд алдартай жүжигчид болох И Бун Хюн, Ча Сэн Вон, Ун Жон Хуа, Хан Жи Мин, Ким Хэ Жа нар мөн тогложээ.
Сэтгэгдэл ( 1 )
Blla