БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны Баасан гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 1334 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Шанхайд 1015, Гиринд 248, Чжэцзянд 13, Бээжинд 6 халдвар илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 16 хүний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Гэхдээ эх газрын Хятадад Баасан гарагт 23815 шинж тэмдэггүй халдвар тээгч илэрсний 22609 нь Шанхайд байжээ.
Шанхай хот гуравдугаар сарын 30-наас хатуу хөл хорио тогтоосон ч халдвар намдахгүй байгаа. Гэхдээ аж үйлдвэрийн том төв Шанхай хотын эдийн засаг хүнд байдалд орсон тул өнөөдрөөс 24 сая иргэнээ дахин бүгдийг нь шинжилгээнд хамруулах болжээ. Шинжилгээний дүнгээр халдвар намдсан дүүрэг, хороог хөл хорионоос гаргаж, эдийн засгийг нь сэргээх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Vheesei