Монголчууд бид 1990 онд Ардчилалд шилжээд таван сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулж өөрсдийгөө УИХ-д төлөөлөх гишүүдээ сонгосон. Эдгээр сонгууль бүрт сонгогчидын сонголт, саналыг өөрчлөх гэсэн шударга бус зүйлс гарч байсан талаар яригддаг байсан нь нууц биш. Мөн 2008 оны сонгуулиас өмнөх бусад сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан гарч байсан удаагүй юм.
Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах тухай асуудал улс төрчдийн хувьд тархийг нь гашилгах болосн. Намууд дор бүрнээ өөрсдийнхөө хувилбарыг танилцуулж байгаа. АН-ын бүлэг өчигдөр хуралдсан бөгөөд энэ үеэр бүлгийн гишүүдийн дийлэнх нь ард нийтийн санал асуулга явуулахад эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн . Мөн ард нийтийн санал асуулга явуулахад шаардлагатай 10 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулах нь зөв. Тэгээд ч МАН-д хатуурхаад яахав. Алтан дундажийг баримталаад 38:38 гэсэн хувилбарыг МАН-ынханд санал болгое. Хэрэв МАН-ынхан зөвшөөрвөл энэ сарын 10 гэхэд хуулиа батлахад асуудалгүй болно гэж АН-ынхан үзсэн.
Хэрэв МАН-ын зүгээс энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол ард нийтийн санал асуулга явуулахаас өөр аргагүй . Энэхүү шийдвэрээ өнөөдөр МАН-ынханд танилцуулж, хоёр бүлгээс томилогдсон ажлын хэсэг хуралдаж шийдвэр гаргах юм.
А.Аюурзана
Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )