Энэтхэгт коронавирусний шинэ хувилбар илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 10


Энэтхэгийн Гужарат мужид коронавирусний ХЕ шинэ хувилбар илэрчээ.

Коронавирусний омгуудын мутацын явцад XD, XE болон XF гэх гурван өөр төрлийн хувилбар бий болсон гэж эрдэмтэд үздэг. XD, XF нь “дельта” омог, “омикрон”-ы ВА.1 дэд хувилбарын нэгдэл бол ХЕ хувилбар нь "омикрон"-ы BA.1 болон BA.2 дэд хувилбаруудын нэгдэл гэнэ.

Мумбаи хотоос ирсэн өвчтөн гуравдугаар сарын 12-нд шинжилгээ өгч, хариу нь эерэг гарсан байна. Коронавирусний геномын дарааллыг тогтооход тухайн өвчтөн ХЕ хувилбараар халдварласан болох нь бямба гарагт /2022.04.09/ тогтоогджээ.

Үүнээс өмнө Мумбаи хотын эрх баригчид ХЕ хувилбарын анхны тохиолдол илэрсэн тухай мэдэгдэж байв. Шинэ хувилбарыг Өмнөд Африкаас ирсэн 50 настай эмэгтэйгээс илрүүлжээ. Тэрбээр вакцины бүрэн тундаа хамрагдсан байсан аж. Мумбаи хотын эрх баригчдын мэдээлснээр, тэрхүү өвчтөний бүх хавьтагчдыг тогтоосон ба тэд бүгд халдвар аваагүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top