Энэ сарын 6-нд нас барсан ОХУ-ын Либерал Ардчилсан намын тэргүүн Владимир Жириновскийн өь хөрөнгийн асуудал оросуудын анхаарлыг ихэд татаж байна. Түүний хөрөнгө ямар хэмжээтэй, өв залгамжлагчид нь хэн бэ?
Владимир Вольфович гурван өв залгамжлагчтай. Тэр гурван хүүхэдтэйгээс хоёр нь гэр бүлээс гадуур харилцааны үр дүн. Хүүхдүүд нь бүгд алдарт аавынхаа овгийг аваагүй.
Ууган хүү Игорь Лебедев хуульч. Жириновский түүний гэргий Галина Лебедева нарын хүүхэд. Игорь аавынхаа замаар замнаж, Либерал Ардчилсан намын депутат болж байсан ч 2021 онд улс төрийг орхижээ.
Охин Анастасиягийн талаарх мэдээлэл маш ховор. Жириновский түүний талаар ярих дургүй байлаа.
Отгон хүү Олегийн ээж нь осетин бүсгүй Жанна Газдарова. Багаасаа вундеркинд гэгдэж, 16 настайдаа их сургууль төгссөн.
Өмгөөлөгчийн мэдэгдсэнээр Жириновский гэрээслэл үлдээгээгүй учраас гурван хүүхэд ижилхэн аавынхаа хөрөнгийг өвлөн авах эрхтэй.
Тэгвэл Жириновский хүүхдүүддээ ямар өв үлдээв? Төрийн Думын депутатын орлогын мэдүүлэгт дурдсанаар түүний хөрөнгө жил ирэх тусам багасч байжээ.
1990-өөд оны үед нэг хэсэг Жириновскийн нэр дээр 122 орон сууц, 225 машин бүртгэлтэй байлаа. Хэрэглэж барахгүй ийм их хөрөнгө яах гэж авсан талаар нь сонирхоход ЛАН-ын төлөө авсан, гэхдээ маш хямд үнээр авсан гэж хэлдэг байв. Тэр намын дэмжигчид, ивээн тэтгэгчдийн мөнгийг хувийн амьдралдаа дураараа зарцуулдаг байснаа нуудаггүй. Жириновский хэд хэдэн спорт цогцолбор, усан сан худалдан авч байснаараа их бахархдаг. Намын хурал, цуглаан арга хэмжээг тэнд зохион байгуулдаг байв. Гэхдээ энэ бүх хөрөнгө багассаар нас барах үед нь түүнд цөөхөн хэдэн үл хөдлөх хөрөнгө үлдсэн.
Одоогийн байдлаар түүний хөрөнгө 2,7 тэрбум рублиэр хэмжигдэж байна. 2020 онд 39 сая рублийн орлого олсон. Москва хотын ойролцоо 500 кв.м том харштай. Москва хотод 38,8 кв. м хэмжээний орон сууцтай. Найман зуслан, харин нэг ч машингүй. Одинцов дүүрэгт гарааш, бассейнтай байр бий.
Нас барахаас нь өмнө сэтгүүлчид түүнээс яагаад том худалдан авалт хийхээ больсон талаар нь асуухад Жириновский “Намайг гайхуулах юм алга болсон. Бүр залхлаа. Үнэтэй алт мөнгөн эдлэл ч, тансаг амьдралаас ч залхаж байна. Өмнө нь би энэ бүхнийг мөрөөддөг байсан бол одоо алга болбол болно л биз гэж боддог болсон. Би бүх архи дарсыг ууж үзсэн, бүх машинд суулаа, бүх орноор аяллаа, байдаг бүх массажийг хийлгэлээ, бүх саун, усан хөлөг, онгоцонд сууж, 6 одтой зочид буудалд амьдарч үзлээ. Ядарч байна” гэж хариулж байсан билээ.
Сэтгэгдэл ( 5 )
Ха ха найман удаа спутник хийлгээд короногоор өөд боловоо гэж.
Хүн үхэхээр хөрөнгийг нь сонирхдог гарууд бол энэ дэлхийн хамгийн гуйлгачин сэтгэхүйтэй хүн сүгүүд. Энэ сэтгүүлч ч гэсэн тэдний нэг.
Нөгөө хэд үхэхдээ сүнс нь хоргодоод түмний хараал иднээ
Энэ үхтэл олон жил Монголын эмэгтэйчүүдийг доромжилж байсныхаа төлөөсөнд хөрөнгөнийхөө 60-80% ийг өгөх хэрэгтэй.\n\n
Манай либёралууд ингэж ханаж цаддаг болоосой.