Гуравдугаар сарын 28-наас эхлэн БНХАУ-ын Засгийн газраас Шанхай хотод хатуу хөл хорио тогтоосон. Энд өдөрт гарах халдварын тоо 20 мянгаас давж байгаа билээ. Хотын 24 сая иргэн гадагш гарах эрхгүй болж, хоол хүнс, эм хэрэглэлийн хомстолт оржээ. Дэлгүүр, ресторан бүгд хаалттай.
Хотын гудамжаар робот нохой гүйж, гэрээс гарахгүй байхыг анхааруулна. Журам зөрчвөл шийтгэнэ гэж сүрдүүлнэ.
Байн байн шинжилгээ авч, буцаагаад гэрт нь чихнэ.
Хотын дээгүүр дрон нисэн, хөл хорионы дэглэм сахиж байгаа эсэхийг хянана.
Коронавирус илэрсэн хүмүүс гэртээ тусгаарлагдаж болохгүй, заавал эмнэлэгт хэвтэнэ. Харин эмнэлгийн ор хүрэлцэхгүй.
Хүмүүс хоол ундаа гэртээ захиалан авч байгаа ч 24 сая хүнтэй хотод 11 мянган хүргэгч ажиллаж байна гэхээр хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Дээр нь ухаалаг төхөөрөмж ашиглаж захиалга хийж чадахгүй ахмад настнууд гэртээ өлсөөд үхэж мэдэхээр болжээ. Ийм байдалд орсон хотын иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Тэд цонхоороо хашгарч, хөл хориог цуцлахыг шаардаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Hol horio nemergvi ee. Horihgvigeer ayandaa buurch l bna shde. Jungaa nar busad ulsiig harlahgvi bga yum bh da
Өөдөө хаясан чулуу өөрийн толгойд гэж энэ. Уханы лабораторид Ковидын вирусыг нууцаар бүтээж байгаад хэлдвэр алдаж, эрдэмтэд нь өөрсдөө эмнэлэгт хэвтэж, халдаасан хүмүүс одоо түүнийхээ горыг амсаж байна. Дэлхий дахиныг өвчлүүлчихээд өөрсдөө мултарна гэж байхгүй.
МАНАЫ ХАТАН ЭХИЙГ УРЬЖ АЖИЛЛУУЛААЧЭЭ