Оросуудад Монголоор дамжин Токио, Сөүл, Бээжинд аялахыг зөвлөв

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

Украины нөхцөл байдлын улмаас дэлхийн хэмжээний хоригт ороод байгаа ОХУ-ын иргэдэд гадаад улс оронд аялахад хүндрэл үүсээд байгаа.

Европын агаарын зам Орост хаалттай болсон. Хариуд нь ОХУ нутаг дээгүүрээ Европын онгцуудыг нисэхийг хориглосон. Гэхдээ Орост нислэг үйлдэж байгаа гадаадын нисэх компаниуд байгаа, тэднээр дамжин дэлхийн аль ч өнцөгт очиж болно гэж ОХУ-ын аяллын компаниуд зөвлөжээ. Аялал жуулчлалын Туту.ру сайт яаж хил давахаа мэдэхгүй байгаа иргэдэд зөвлөгөө, танилцуулга бэлтгэсэн байна.

ГАДААДАД НИСЛЭГ ХИЙЖ БАЙГАА ОРОС КОМПАНИУД

Азимут компани

Азербайжан (Баку), Армени (Ереван), Израиль (Тель-Авив), Киргиз (Бишкек, Ош), АНЭУ (Дубай), Турк (Истанбул), Узбекистан (Ургенч)

Аэрофлот

Азербайжан (Баку), Армени (Ереван), Беларусь (Минск), Киргиз (Бишкек, Ош), Израиль (Тель-Авив), Иран (Тегеран), Египет (Каир), Казахстан (Алматы, Нур-Султан, Актобе, Атырау), Турк (Истанбул, Анталья, Бодрум, Даламан), Узбекистан (Ташкент, Самарканд, Бухар, Фергана, Ургенч), Шри-Ланка (Коломбо)

Ираэро

Азербайжан (Нахичевань), Армени (Ереван, Гюмри), Узбекистан (Андижан, Карши, Самарканд, Ташкент, Фергана), Турк (Истанбул), Израиль (Тель-Авив)

Россия 

Армени (Ереван), Египет (Каир), Израиль (Тель-Авив), Казахстан (Алматы, Костанай, Нур-Султан), Турк (Анталья, Истанбул), Узбекистан (Ташкент, Самарканд)

Уралын компаниуд

Киргиз (Бишкек), Тажикистан (Хужанд)

Nordwind Airlines

Киргиз (Бишкек, Ош, Тамчы), тавдугаар сараас Иран (Тегеран), Казахстан (Алматы)

Red Wings

Армени (Ереван, Гюмри), Казахстан (Алматы), Турк (Истанбул, Анталья), Узбекистан (Ташкент, Бухар, Самарканд)

S7

Киргиз (Бишкек, Ош), Тажикистан (Душанбе, Курган-Тюбе, Хужанд)

Utair

Азербайжан (Баку), Армени (Ереван), Тажикистан (Душанбе), Турк (Анталья, Истанбул), Узбекистан (Ташкент)


ОХУ-Д НИСЛЭГ ХИЙЖ БАЙГАА ГАДААД КОМПАНИУД
 

Air Algerie - Алжир (Алжир)

Air Arabia - АНЭУ (Шарджа)

Air India - Энэтхэг (Дели)

Air Serbia - Серби (Белград)

AnadoluJet - Турк (Анкар)

Conviasa - Венесуэл (Каракас)

EgyptAir - Египет (Каир)

El Al Israel Airlines - Израиль (Тель-Авив)

Emirates Airline - АНЭУ (Дубай)

Ethiopian Airlines - Этиоп (Аддис-Абеба)

Etihad Airways - АНЭУ (Абу-Даби)

FlyDubai - АНЭУ (Дубай)

Gulf Air - Бахрейн (Бахрейн-Айленд)

Iraqi Airways - Ирак (Багдад)

Mahan Air - Иран (Тегеран)

Mongolian Airlines – Hunnu Air, Монгол (Улаанбаатар)

Pegas Fly  - Куба (Хавана)

Pegasus Airlines - Турк (Истанбул, Анталья)

Qatar Airways - Катар (Доха)

Royal Air Maroc - Марокко (Касабланка)

Royal Jordanian - Иордан (Амман)

Turkish Airlines - Турк (Истанбул, Анталья)

Ингээд эдгээр улс орнуудаас цаашаа ямар улсуудад очиж болохыг тус сайт зөвлөжээ.

Армениас Европ, Египет, Гүржид очиж чадна.

Казахстанаас Таиланд, Шри-Ланка, Мальдив, Дубай, Баку, Тбилиси.

Узбекистанаас Европ, Азийн зарим хотод.

Туркийн Истанбулаас дэлхийн аль ч улсад очиж болно.

Сербиэс Итали, Испани, Герман, Хорват, Франц.

АНЭУ-ын Дубайгаас хаана ч очиж чадна.

Катараас  Таиланд, Мальдив, Дубай, ӨАБНУ, Ази, Африк, Европ, Австрали, Латин Америк.

Бахрейнаас Европ, Ойрхи Дорнод, Энэтхэг, Мальдив.

Израилиас Европын бүх хот, АНУ, Азийн зарим орон.

Мароккогоос Европ, Африк.

Шри-Ланкагаас Ази, Ойрхи Дорнод.

Монголоос Бээжин, Токио, Сөүл.

Венесуэлиэс Хавана, Панам.

Үүнээс гадна ОХУ-д олгосон Visa, MasterCard, JCB, American Express картууд ашиглагдахгүй болсныг анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.108) 2022 оны 04 сарын 15

Дарханы замаа дуусгаачээ

0  |  0
altantuya(202.126.88.223) 2022 оны 04 сарын 13

chehruu nisleg hiigdej bga ymuu ali ornoor damjij bn

0  |  0
Зочин (192.82.83.184) 2022 оны 04 сарын 14

АГААРЫН ТЭЭВРИЙН ЗӨВХӨН МИАТЫГ Л ДАМПУУРУУЛАХГҮЙ ГЭСЭН КВОТЖСОН ХУУЛИЙГ ЦУЦАЛ !!!!!!!!!!!!!!! ОЛОН УЛСЫН АВИА КОМПАНИЙН ЖИШИГ ҮНЭНЭЭС 6 ДАХИН ҮНЭ БУУЖ ЧАНАР САЙЖИРНА! !!!!!!!!!!! ЗӨВХӨН МИАТЫГ БОДООД УЛСАА ДАМПУУРУУЛААД БНААААА !!!!!!!!!!!

5  |  1
Top