Гал түймрийн онцгой дэглэм тогтоосноо Буриадын тэргүүн Алексей Цыденов зарлалаа. Сүүлийн үед ой хээрийн түймэр их гарч байгаа тул Буриадын зарим аймагт ойд аялахыг хоригложээ.
Ихэнх гал түймрийн гарсан шалтгаан нь иргэд шар өвс шатаасан явдал байв. Тиймээс зөвхөн мэргэжлийн ойчдод урьдчилсан арга хэмжээ авсны дараа шар өвс шатаах эрх олгожээ.
Энэ журмыг зөрчсөн хувь хүнийг 20-40 мянган рубль, хуулийн этгээдийг 300-500 мянган рублиэр торгох болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )